Хорват, Швейцарь 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-д оролцох эрхтэй болов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
АНКАРА. /Анадолу/. Өчигдөр орой 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий Европын хэсгийн нэмэлт тоглолтууд болж, Хорват болон Швейцарийн хөл бөмбөгийн шигшээ багууд Оросыг зорих эрхээ авсан байна.
“Анадолу” агентлагийн мэдээлснээр, өчигдөр орой Грекийн Пирей хотод болсон 2018 оны ДАШТ-д оролцох эрхийн төлөөх талбайн эзэн болон Хорватын багийн тоглолт 0:0 харьцаатайгаар дууссан байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Загреб хотод болсон эхний тоглолтод 4:1 харьцаатай хожсон учир ДАШТ-д оролцох эрхийг Хорватын хөл бөмбөгийн шигшээ багт өгчээ.
Базель хотод болсон Швейцарийн шигшээ баг болон Умард Ирландын багийн нэмэлт тоглолтод ч аль аль нь бөмбөг оруулж чадаагүй учир эхний тоглолтын оноогоор /1:0/Швейцарийн баг ДАШТ-д дөрөв дараалан оролцох боломжтой болжээ.
Одоогоор Хорват, Швейцариас гадна Бельги, Англи, Франц, Герман, Польш, Португал, Серби, Испани болон Орос ДАШТ-д оролцох эрхтэй болоод байна.
2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд Оросын Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Саранск, Калининград, Волгоград, Донын Ростов, Доод Новгород, Екатеринбург болон Самара гэсэн 11 хотод хөл бөмбөгийн ДАШТ болох юм.
“Анадолу” агентлагийн мэдээлснээр, өчигдөр орой Грекийн Пирей хотод болсон 2018 оны ДАШТ-д оролцох эрхийн төлөөх талбайн эзэн болон Хорватын багийн тоглолт 0:0 харьцаатайгаар дууссан байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Загреб хотод болсон эхний тоглолтод 4:1 харьцаатай хожсон учир ДАШТ-д оролцох эрхийг Хорватын хөл бөмбөгийн шигшээ багт өгчээ.
Базель хотод болсон Швейцарийн шигшээ баг болон Умард Ирландын багийн нэмэлт тоглолтод ч аль аль нь бөмбөг оруулж чадаагүй учир эхний тоглолтын оноогоор /1:0/
Одоогоор Хорват, Швейцариас гадна Бельги, Англи, Франц, Герман, Польш, Португал, Серби, Испани болон Орос ДАШТ-д оролцох эрхтэй болоод байна.
2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд Оросын Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Саранск, Калининград, Волгоград, Донын Ростов, Доод Новгород, Екатеринбург болон Самара гэсэн 11 хотод хөл бөмбөгийн ДАШТ болох юм.
Г.Доржханд
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
11 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
15 цаг