Олон улсын боксын тэмцээн Дорнод аймагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-11-14 11:41:32
Дорнод /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит боксын олон улсын тэмцээн энэ сарын 22-26-ны хооронд Дорнод аймагт болно.
Тэрээр аймаг орон нутагтаа төдийгүй Монгол Улсад боксын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан нэгэн. Тухайлбал, түүний шавь Д.Отгондалай “Рио-2016” зуны олимпоос хүрэл медаль хүртсэн амжилтыг юун түрүүнд нэрлэж болох юм. Хоёр жил тутамд зохиодог тус тэмцээн дөрөв дэх удаагаа рингэн дээрх ширүүн өрсөлдөөнийг эхлүүлэхээр бэлтгэлээ базааж байна. Тэмцээнд хүчээ сорихоор Эрдэнэт, Булган, Улаанбаатар  хойд хөршөөс Ага, Чита, Борзъя, урд хөршөөс Хайлаарын гээд 10 гаруй багийн тамирчид мэдүүлгээ өгөөд байна.
Боксчид өсвөрийн эрэгтэй 49-60 кг, эмэгтэй 54 кг, залуучуудын 60 кг, насанд хүрэгчдийн 51 кг, 60 кг, 69 кг, эрэгтэй 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг-ын жинд өрсөлдөнө. 
Энэхүү Олон улсын боксын тэмцээнийг “Аймгийн боксын шинэ хөгжил” хөтөлбөрийг хэрэгжлүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын ивээл дор зохиох гэж байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ