Аймгийн Засаг дарга багийн иргэдээ сонсож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 13:04:21

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар аймгийнхаа бүх багуудын хуралд оролцож хөдөөгийн иргэдийнхээ ажил амьдралтай нь танилцаж, тэдний бодол саналыг сонсож байна.

Тухайн багийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх, цаашид аймаг орон нутгийнхаа хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар бодлого зорилтоо танилцуулан ярилцаж байна. Саяхан Шарга, Баян-Уул, Жаргалан, Тайшир сумын багуудын иргэд нийтийн хуралд оролцож уулзалт хийжээ.

Аймгийн ИТХ-ын өмнө бүх багуудад ажиллан иргэдээ сонссоноор цаашид аль сум багт ямар ажил хийх шаардлагатай байгааг эрэмбэлэн тогтоож хэрэгжүүлэх ажээ. Одоо Дэлгэр, Эрдэнэ, Чандмань, Бигэр сумдын багуудад ажиллах юм байна.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ