Айлчлан тоглолт зохион байгуулахыг хориглох тухай хууль хүчин төгөлдөр болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-16 14:06:39
КИЕВ. /РИА Новости/. “Үндэсний аюулгүй байдалд аюул учруулна” хэмээн Украины эрх баригчдын үзэж байгаа ОХУ-ын уран бүтээлчдийн Украинд зохион байгуулах айлчлан тоглолтыг хориглох тухай хууль хүчин төгөлдөр болжээ.

Украины парламент уг хуулийг 10 дугаар сарын 5-нд баталж, 11 дүгээр сарын 7-нд тус улсын ерөнхийлөгч гарын үсгээ зуржээ. Энэхүү хуульд Украины Соёлын яамнаас гаргасан хориг тавих хүмүүсийн жагсаалтад багтсан уран бүтээлчдийг айлчлан тоглолт зохион байгуулахыг хориглож, ОХУ-ын иргэд оролцох айлчлан тоглолтын арга хэмжээг зохион байгуулахад тавих онцгой шаардлагуудыг тогтоожээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ