Хууль бусаар агнасан ховор ан амьтдын эд эрхтэн хураан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-16 14:28:30

ЦЕГ-ын  “Хяналт шийдвэрлэлт-2015” нэгдсэн арга хэмжээний хүрээнд цагдаагийн алба хаагчид Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багийн иргэн Ж нь өнгөрсөн 10 дугаар сарын 23, 24-ний өдөр тус сумын нутгаас зөвшөөрөлгүйгээр зэрлэг гахай, бор гөрөөс, зэвэг загас, мөн агнахыг хориглосон амьтан болох халиун бугыг хууль бусаар агнаж, амьтны эд эрхтэнг нь Улаанбаатар хотоос ирсэн иргэдэд худалдсан гэмт хэргийг илрүүлсэн байна.

Шалгалтын явцад хууль бусаар ан агнасан болон худалдаж авсан хүмүүсээс бугын эвэр , бор гөрөөсний эвэр, чонын арьс, зэвэг загас, гахайн мах, 7 ширхэг ангийн буу зэрэг зүйлсийг эд мөрийн баримт болгон хураан авч, хориотой, ховор ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрт 32.0 сая төгрөгийн торгууль оноон эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн  иргэдэд хандан  хууль бус ан агнуур, мод бэлтгэл, худалдааны талаар цагдаагийн алба хаагчид мэдээ мэдээлэл өгч, байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төвөөс хүслээ.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ