Пак Гын Хэгийн "туслахууд"-ыг баривчлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-11-17 11:05:13
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын прокурорууд Тагнуулын ерөнхий газрын /ТЕГ/ тэргүүнээр ажилллаж байсан хоёр хүнийг авлигын хэргээр баривчилсан тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.

И Бьюн Ки, Нам Жэ Жон нар нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн засаг захиргааны үед ТЕГ-ын даргаар ажиллаж байсан аж.

Авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, төрийн нууц задруулсан зэрэг хэрэгт холбогдсоноор ерөнхийлөгчийн суудлаа алдсан Пак Гын Хэг шалгах ажлын хүрээнд энэ хоёр хүнийг өнөө өглөө баривчлан саатуулжээ. Энэ хоёр хүн ТЕГ-ыг удирдаж байх хугацаандаа тус газрын төсвөөс 3.6 сая ам.долларыг Пакийн талынханд өгсөн гэж прокурорууд сэжиглэж байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ