Зүүн бүсийн залуучууд Дорнод аймагт чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-11-17 17:18:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн бүсийн залуучуудын чуулган энэ сарын 18-19-ны өдрүүдэд “Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо” уриан дор Дорнод аймгийн Чойбалсан хотноо болно.

Чуулганд Сүхбаатар, Хэнтий, Төв, Дорнод аймгийн залуучуудын төлөөллөөс гадна зүүн бүсийн эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцох юм. Чуулганы эхний өдөр МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөгжлийн "Полиси" төвийн сургагч багш Д.Түмэнхишиг “Залуучуудын оролцоо, хөгжил”, Жендэрийн үндэсний шинжээч Ж.Занаа “Эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга Г.Батдорж “Залуучуудын хөгжлийн тухай” хуулийн танилцуулгийг хийх юм.

Дараагийн өдөр  МЗХ-ны Ерөнхийлөгчийн онол бодлогын зөвлөх Ө.Баяраа “Монгол залуу хүний оролцоо”, “Бизнес нэгдлийн дээд зөвлөл”-ийн тэргүүн А.Лхагвасүндэв “Иргэний оролцоо” сэдвийн хүрээнд сургалтыг явуулах аж.
Б.Туул
Холбоотой мэдээ