Энэ долоо хоногт ихэнх нутгаар цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-11-21 15:24:14
 Увс /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногт аймгийн ихэнх нутгаар цас орж, хүйтэн, жиндүү салхитай байх төлөвтэй байна.
Салхи 22-24-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14 метр секунт хүрч цасан шуурга шуурна. “20-22-нд Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларна” хэмээн аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын Мэдээлэл үйлчилгээний хэлтсээс манайд мэдээллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ