Увс нуур хөлдөж Улаангомын бүүдгэр өдрүүд эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Увс нуур хөлдөж буйтай холбогдуулан аймгийн төв болох Улаангом суманд нуурын будан татаж бүрхэг бүүдгэр өдрүүд эхлээд байна. Увс нуур бүхэлдээ хөлдөх хүртэл буюу нэг сар гаруйн хугацаанд энэ өдрүүд үргэлжилдэг юм. Бараг өдөр бүр бага багаар цас орж байгаа бөгөөд энэ хэрээр Улаангомд замын халтиргаа гулгаа нэн ихээр нэмэгдэж байна.
Аймгийн Онцгой байдлын газраас хол ойр зорчигчдод хандаж алсын замд гарахдаа анхаарал болгоомжтой байх, Увс, Хяргас, Айраг, Үүрэг нуурууд бүрэн хөлдөх хүртэл мөсөн дээгүүр явж зам товчлохгүй байхыг анхааруулж байна. Саяхан Сагил сумын Үүрэг нуур багт цөөрмийн мөс цөмөрсний улмаас Наранбулаг сумын отроор нүүж явсан гурван өрхийн 350 гаруй бог мал живж үхсэн юм. Иймээс малчид, мал бүхий иргэд, унаа тэрэгтэй хол ойр зорчигчид томоохон гол, нуурын усаар зорчихдоо мөс цөмрөхөөс болгоомжлох шаардлагатай байгаа аж.

Б.Батхүү