Сэтгүүлчдийн дунд ДОХ-ын сэдвээр бичлэгийн уралдаан зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДХДХВ ба ДОХ-ын асуудалд Дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдрийг угтаж олон нийтийн дунд ХДХВ ба ДОХ-оос урьдчилан сэргийлэх асуудалд хэвлэл мэдээллийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлж, хүчин чармайлтыг үнэлж, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа.
Энэхүү уралдаан нь өсвөр залуу үеийн бэлгийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгож, аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дадал зуршилтай болгоход чиглэсэн мэдээлэл сурталчилгааг идэвхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтыг бууруулахад хэвлэл мэдээллийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой.
Вэб сайт, Сонин, радио, Телевизийн төрөлд тус бүр эхний гурван байр шалгаруулан тэргүүн байр 500 мянга, II байр 350 мянга, III байрыг 200 мянган төгрөгөөр тус тус урамшуулах юм.
Уралдаанд оролцох бүтээлийг “Оюуны дархлаа” ТББ-ын хаягаар ирэх сарын 05-ны дотор сонин сэтгүүл, веб сайтын хувьд нийтлэгдэн гарсан эх хувь, файл болон электрон хэлбэрээр, радио, телевизийн бүтээлийг олон нийтэд цацагдсан DVD форматаар ирүүлэх ёстой.
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг цаашид НҮБ-ын сурталчилгааны зориулалтаар ашиглах эрхтэй байх юм.
Ж.Болор