Төрийн байгууллагуудад АТГ-аас шалгалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-11-21 19:37:07
Дархан-Уул /МОНЦАМЭ/.АТГ-ын ажлын хэсэг өнөөдөр манай аймагт хүрэлцэн ирлээ. Тус ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, Засаг даргын харьяа байгууллагын 2016, 2017 оны үйл ажиллагаанд шалган туслах ажлыг энэ сарын 24-ний өдрийг хүртэл явуулах юм байна.

Энэхүү ажлын хэсгийн гол зорилго нь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтэй гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх, орон нутгийн төрийн байгууллагуудын Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, авлигын нөхцөл байдлыг тодорхойлоход оршиж байна.

Иргэд өргөдөл, гомдол, саналаа аймгийн ЗДТГ-ын №1 тоот өрөөнд биеэр ирж өгөхийн зэрэгцээ 98009859 утсаар холбогдон мэдээлэл өгөх боломжтой юм байна.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ