Москвад монгол киноны өдрүүд болно

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-11-23 12:40:00
Москва /МОНЦАМЭ/. ОХУ-ын Москва хотод албан бус тоогоор мянга гаруй Монгол оюутан суралцдаг гэсэн тоо байдаг. Тэгвэл оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, монгол киногоо сурталчлан таниулах зорилгоор БСШУСЯ, ОХУ дахь Элчин Сайдын яам хамтран ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр Москва хотын “Иллюзион” кино театрт монгол киноны өдрүүдийг зохион байгуулах гэж байна.
 Кино өдрүүд энэ сарын 30-аас эхлэн дөрөв хоног үргэлжлэх бөгөөд үзэгчид найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Аав”, найруулагч Ч.Хоролдоржийн “Шарга даага”, найруулагч С.Бямбын “Алсын удирдлага”, найруулагч М.Энхдалайн “Бид гурвын болзоо”, найруулагч А.Батбаатрын “Зангараг” зэрэг таван бүтээлийг үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой юм.
Л.Нандиа
 
Холбоотой мэдээ