Газрын тосны салбарын төлөөлөгчидтэй урьдчилан уулзах бодолгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
172@montsame.mn
2017-11-24 10:17:51
СОЧИ. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ажлын хуваарьт Вена хотноо болох ОПЕК буюу газрын тос экспортлогч улсуудын байгууллага болон уг нэгдэлд ордоггүй улсуудын уулзалтын өмнө Оросын газрын тосны салбарын төлөөлөгчидтэй уулзах төлөвлөгөө ороогүй гэж Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
 
“ОПЕК+” хэмээн нэрлэх болсон ОПЕК-ийн гишүүн орнууд болон газрын тос үйлдвэрлэгч, экспортлогчдын уг нэгдэлд багтдаггүй улсуудын томоохон бага хурал 11 дүгээр сарын 30-нд Вена хотноо болох юм. Эдгээр улсын салбарын сайд нар газрын тосны олборлолтыг хязгаарлах тухай хэлэлцээрийг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх төлөвэй байгаа аж. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны хэмжээ болон үнийг зохицуулахад чиглэсэн энэхүү хэлэлцээрийн үйлчлэх хугацаа 2018 оны гуравдугаар сард дуусах юм байна.
 
Л.Батбаяр
Холбоотой мэдээ