Кубад орон нутгийн сонгууль болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-27 14:19:05
ГАВАНА, 27 ноября. /ТАСС/. Куба улсад ням гарагт орон нутгийн ардын хурлын төлөөлөгчдийн сонгууль болж, санал хураалтад 16 хүрсэн 8 сая гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн байна гэж ТАСС агентлаг мэдээлэв.

Тус улсын зарим нутагт цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас санал хураалтыг нэг цагаар сунгаж, орон нутгийн цагаар 19:00 цагт авч дуусчээ. Санал хураалтын дүнг өнөөдөр зарлах юм байна.

Санал хураалт дуусахаас 4 цагийн өмнө сонгогчдын 73 хувь буюу 6 сая гаруй хүн  саналаа өгсөн тухай Үндэсний сонгуулийн комиссын төлөөлөгчид мэдэгджээ. Куба улсын иргэд сонгуульд уламжлалт ёсоор идэвхтэй оролцдог бөгөөд ирц ерөнхийдөө 95%-иас дээш байдаг аж.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ