“Эзэн заяа” уран уншлага, яруу найргийн наадам боллоо

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-11-27 14:26:42

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдоржийн нэрэмжит “Эзэн заяа” уран уншлага, яруу найргийн наадмыг 6 дахь жилдээ зохион байгууллаа.

Сүхбаатар дүүргийн хятад хэлний сургалттай “Үй-Цай” сургуулийн Монгол хэл уран зохиолын танхим, “Пүрэвдорж сан”-тай хамтран зохион байгуулдаг тус тэмцээнд нийслэлийн ЕБ-ийн 22 сургуулийн 50 гаруй сурагч өрсөлдөв.

Энэ удаагийн тэмцээнийг бага, дунд, ахлах гэсэн насны ангиллаар хоёр үе шаттай явуулсан юм. Тэмцээнд оролцогчид Д.Пүрэвдоржийн эх орон, иргэний сэдэвт шүлэг яруу найргаас сонгон уран яруу унших бол хоёрдугаар шатанд шүүгчдээс өгсөн сэдвийн дагуу шүлэг зохион унших зэргээр шилдгүүдийг шалгаруулав.

Дашрамд дурдахад, энэ өдөр тус сургуулийн багш, ажилчид, сурагчид үндэсний хувцсаар гоён, загварын шоу үзүүлдэг уламжлалтай аж.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд