Ханхын боомтоор 13 мянган жуулчин орж иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт ирэх гадаад, дотоодын жуулчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Энэ оны 10 сарын байдлаар 89 мянган жуулчин ирсний дотор гадаадын 20 мянган жуулчин байна. Гадаадын жуулчдын 13 мянга нь Ханхын боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэд байгаа гэнэ.
"Ханх сумын хилээр орж ирж буй жуулчдад Ханх сумын Байгаль орчин тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн мэргэжилтэн хаана амрах, ямар зорилгоор ирсэн, хууль бус загасчлал зэрэгт хяналт тавьж ажилладаг гэнэ. Ханхын боомтыг олон улсын боомт болгох хоёр улсын хооронд хэлэлцээр хийгдсэн боловч энэхүү асуудал Засгийн газрын түвшинд албан ёсоор шийдэгдээгүй байна. Ер нь зам болон дэд бүтцийг сайжруулах тал дээр тодорхой бэлтгэл ажлууд хийгдэж байгаа" гэдгийг Хөвсгөл аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Дуламсүрэн мэдээллээ.
Ханхын боомт олон улсын боомт болговол Хөвсгөл аймгийг зорих гадаадын жуулчдын тоо илүү нэмэгдэх, орон нутагт орох орлого нэмэгдэх зэрэг олон ач холбогдолтой ажээ.

Б.Гантуяа