Дэлгэрмөрөн цогцолбор сургууль судалгаа, арга зүйн жишиг төв болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраагийн нэрэмжит математик, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай Дэлгэрмөрөн цогцолбор сургууль Хөвсгөл аймагтаа судалгаа, арга зүйн жишиг төв болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Тус аймгийн сургуулиудад 2011 оноос Жайка олон улсын байгууллагын төслөөр “Багшлахуйн арга зүйг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд хичээлийн судалгааны арга зүйг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх эхлэл тавигджээ.
Дэлгэрмөрөн цогцолбор сургууль нь хичээлийн судалгааны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж аймаг орон нутгийн удирдлагууд болон сургуулиудын захирлууд эцэг эхчүүддээ тайлагналаа. Энэ үеэр Монголын хичээлийн судалгааны нийгэмлэгийн үндэсний сургагч, шинжээч багш, Монгол Улсын зөвлөх багш Д.Энхтуяа тус арга хэмжээнд оролцож Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн багш нар сүүлийн зургаан жилийн хугацаанд улирал тутам 15 судлагдахуунаар хичээлийн судалгаа хийж, жилд 50-60 хичээлд судалгаа тогтмол явагддаг болсон давуу талтайг онцолж байв. Дэлгэрмөрөн цогцолбор сургууль нь алсдаа аймагтаа хичээлийн судалгааны жишиг төв болох зорилт дэвшүүлж багш бүр судалж, хүүхдүүд бие дааж мэдлэг эзэмших, багш нар багаар хамтран ажиллах, багийн хүмүүс бие биенээ сонсч сайн туршлагаа хөгжүүлэн ажиллаж байна. Ийнхүү “Хичээлийн судалгаа тогтмол явагдсанаар тус сургуулийн нийт багш нарын 60 гаруй хувь судлаач болсон" гэдгийг Улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн захирал Р.Оюунтуяа хэлж байлаа.

Б.Гантуяа