УИХ-ын чуулганы хуралдаан 10 цагаас эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.
Тодруулбал, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай,
Тодруулбал, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай,
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийн шат шатны хэлэлцүүлгийг хийхээр товложээ.
Чуулганы хуралдааны үдийн завсарлагаанаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

Б.Туул