УИХ-ын гишүүд хуралдааны цагаа барихгүй байгааг шүүмжлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.40 цагт эхэллээ.
Чуулганы хуралдаанаар Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хууль, Төв банк, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр товлосныг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулав. Үүний дараа хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд саналаа хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүд 10 цагаас эхлэх хуралдаанд 40 минут хоцорч ирж байгааг шүүмжлээд цэцэрлэгийн хүүхдүүд 15 минут хоцроход хүлээж авдаггүй шүү хэмээн сануулав. Мөн нээлттэй сонсголын ажлын хэсэг хоёр удаа хуралдахаар тов зарласан ч хойшилсон. Ажлын хэсгийн хуралдааныг хуралдуулах чиглэл өгөх ёстой гэсэн санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Манайх шиг ийм ирцтэйгээр чуулганаа хуралдуулдаг газар гэж байдаггүй юм байна. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын гишүүдийн ирцийг бүрдүүлэх, гадны орнуудын жишгийг оруулж ирэх асуудлыг ярилцаж байна” гэсэн тайлбар өглөө. Мөн УИХ-ын дарга М.Энхболд “УИХ-ын гишүүдийн ирцийн асуудлыг анхаарах шаардлагатай байна. Гишүүд хурал эхэлсэн цагт картаа уншуулж, холбогдох байнгын хороо, дэд хороо дүгнэлт хийж, мэдээлэл танилцуулах шаардлагатай” гэсэн тайлбар өгсөн юм.
Үүгээр чуулганы өнөөдрийн хуралдаан хэлэлцэх асуудлаа баталж, Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв.

Б.Туул