Архивчид ур чадвараараа өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-11-30 12:54:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд төрийн архивын нийт ажилтнуудын дунд анх удаа зохион байгуулж буй “Архивч-2017” ажил мэргэжлийн тэмцээн өнөөдөр эхэллээ.

Тэмцээн нь архивын салбарын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, танин мэдэхүйн болон оюуны сэтгэн бодох чадвар, идэвх санаачлагыг дээшлүүлэх зорилготой.

“Архивч 2017” сэдэвт урлаг, спорт, ажил мэргэжлийн тэмцээний нэгдүгээр шатыг төрийн архивуудын дунд бүсчилсэн байдлаар 2017 оны 04 дүгээр сарын 13-наас 05 дугаар сарын 13-нд зохион байгуулсан юм. 

Тус тэмцээнд нэгдүгээр шатны тэмцээнээс ажил мэргэжлийн ур чадвараараа шалгарсан Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Увс, Төв, Сүхбаатар аймгийн архивын тасаг болон Үндэсний төв архив, Нийслэлийн архивын газар, Батлан хамгаалахын төв архив, Тагнуулын ерөнхий газрын тусгай архив, Цагдаагийн ерөнхий газрын төв архив, Эрүүгийн хэргийн төв архивын нийт 32 ажилтан оролцож буй. Тэдний дундаас ажил мэргэжлийн тэмцээний аваргыг тодруулах аж.

 

Ж.Болор
Холбоотой мэдээ