ЦССҮТ ISO 9001:2016 стандартын гэрчилгээ гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-11-30 17:35:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦССҮТ Чанарын менежементийн тогтолцоо буюу ISO 9001:2016 стандартын гэрчилгээг өнөөдөр "SFCS" ХХК-ийн байранд гардаж авлаа.

Тус төвийн хамт олон 2014 оноос эхлэн Чанарын менежементийн тогтолцоо буюу ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 9 дүгээр сард “SFCS” ХХК-иар урьдчилсан аудит хийлгэж, улмаар өнгөрөгч 10 дугаар сард баталгаажуулсан юм. 
Өөрөөр хэлбэл ЦССҮТ Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо буюу ISO 9001:2016 стандартын гэрчилгээ авах болзол хангасан гэсэн үг. Тэгвэл тус төвийн хамт олон өнөөдөр хөдөлмөр зүтгэлийн бодит үнэлгээ, нэр хүндийн баталгаа болсон уг гэрчилгээгээ ёслол төгөлдөр гардаж авлаа.

“SFCS” ХХК-ийн үүсгэн байгуулагч, доктор профессор С.Даваажав, гүйцэтгэх захирал Л.Тунгалаг нар баяр хүргэж хэлсэн үгэндээ, “Энэ бол том амжилт. Хамгийн гол нь хүрсэн түвшингээ тогтвортой хадгалж улам сайн ажиллаарай” хэмээв. ЦССҮТ-ийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа, Стратеги, төлөвлөлт, санхүү бүртгэлийн албаны дарга Ч.Батболд нар хариу талархал илэрхийлж, илүү сайн хичээж ажиллах болно гэдгээ хэллээ.
Холбоотой мэдээ