Эрдэмтэн судлаачдын баг Алтанбулаг хилийн орчинд ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил нь Монгол Улсын эрх ашиг, хөгжлийн асуудал, үүгээр дамжаад бүс нутгийн иргэдийн амьжиргааны түвшин дээшлэх, сайжрах асуудалтай нэн холбоотой юм. Иймээс энэ зүйлд судлаачдын хувь нэмэр, оюуны хүчийг түлхүү оруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр эрдэмтэн судлаачдаас бүрдсэн хээрийн судалгааны баг ажиллаж байна. Тус багийнхныг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог болон аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар, хил, гаалийн холбогдох мэргэжлийн хүмүүс хүлээн авч уулзан санал бодлоо солилцсон юм.
Энэхүү багийг ахалж яваа МУИС-ийн Олон Улсын нийтийн удирдлагын сургууль/ОУНУС/-ийн захирал С.Баттулга “Манай баг Алтанбулаг, Буриадын чиглэлд эдийн засгийн коридорыг хөгжүүлэхтэй холбоотой асуудлаар газар дээр нь очиж, бүтээн байгуулалттай нь танилцах, мэдээлэл цуглуулах, мөн хариуцаж буй хүмүүстэй нь уулзах зорилго ирсэн. Мөн ард иргэдийн хандлага, ойлголтыг тандаж мэдэх, түүнчлэн энэ чиглэлд байгаа Алтанбулаг чөлөөт бүстэй танилцах, нэн ялангуяа энэ чиглэлийн ажилд шууд хамааралтай Сэлэнгэ аймгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцох зорилготой явж байна. Энэ бидний хийсэн бас нэгэн том зүйл бол ОХУ-ын Буриадын Улсын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын эрдэмтэдтэй хурал зохион байгууллаа. Мөн Буриадад байгаа монголын ерөнхий консул биднийг хүлээн авч уулзсан. Бид эдийн засгийн коридорыг хөгжүүлэх асуудалд буриадын оролцоо ямархуу байгаа, хоёр орны харилцаанд хилийн бүс нутгийн оролцоо, хилээр орж гарч байгаа хүмүүсийн нэвтрэх асуудал хэр байгаа, газар дээрээ худалдаа наймаа хөгжих ложистик хэр байна, ямар хүндрэлүүд сорилтууд тулж байгаа зэрэг асуудлаар нэлээд тодорхой ярилцсан” гэлээ. Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог "Та бүхний үйл хэрэг маш чухал. Гэхдээ энэ том асуудлын талаар хөрш хоёр аймгийн түвшинд шийдэгдэх асуудал биш юмаа. ОХУ-ын Буриад улсын хувьд томоохон асуудлаа Москва руугаа явуулж шийдвэрлэдэг юм билээ. Гэхдээ ард иргэдийн санаал бодлыг сонсож, шийдвэр гаргах түвшний хүмүүсийн санал бодлыг сонсож, тулгамдсан асуудлыг газар дээр нь нүдээрээ харж холбогдох дээд шатанд хүргэнэ гэдэг том ажил. Бид та бүхний ажилд боломжоороо тусалж хамтран ажиллана" гэлээ.
Тус багийн бүрэлдэхүүнд МУИС-ийн Олон Улсын нийтийн удирдлагын сургуулийн судлаачид, ШУА-ны Олон Улсын харилцааны хүрээлэнгийн судлаачид, мөн стратегийн судалгааны хүрээлэн, батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг олон судалгааны байгууллагууд оролцож байна. Мөн Гадаад харилцааны яам, Зам тээвэр, аялал жуулчлалын хөгжлийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, хилийн хяналтын газрууд, гааль, гадаад иргэн харъяатын газар, хилийн цэрэг, боомт, чөлөөт бүс гээд холбогдох бүхий газруудын мэргэжилтнүүд, шийдвэр гаргадаг хүмүүс багтжээ. Мөн Сэлэнгэ аймгийн бүс нутгийг хариуцдаг холбогдох хүмүүс бас оролцож байгаа юм байна.

Ч.Отгонцэцэг