Галт зэвсгийн татварын орлогын төлөвлөгөө нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 2018 онд бууны татварын орлогоо 15.0 сая төгрөг байхаар нэмэгдүүлэн төсөвлөсөн байна. Энэ нь 2017 оны төлөвлөгөөнөөс 28.9 хувиар буюу 15.3 сая төгрөгөөр өсгөсөн үзүүлэлт юм.
Энэхүү галт зэвсгийн татварын орлогыг төсөвлөхдөө Цагдаагийн газарт албан ёсны бүртгэлтэй байгаа галт зэвсгийн судалгаан дээр үндэслэн хийжээ. Ингэхдээ татварын бааз программтай тулган, орлого төвлөрүүлэх үйл ажиллагаан дээр үндэслэн хийгдэх аж.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 1175 галт зэвсэг бүртгэлтэй байдаг байна. Үүнээс албан татварыг тооцоход спорт, сургалт, үзвэр, урлагийн нэг галт зэвсэгт албан татвар нь 15.0 мянган төгрөг, үрлэн сумтай галт зэвсэг болон 6.4 мм хүртэлх калибрийн галт зэвсэг 586 байгаа бөгөөд үүнд 17580 мянган төгрөг, харин 6.5 түүнээс дээш мм-ийн калибрийн бүх төрлийн галт зэвсэг 588 буюу ногдуулалт 35280 мянган төгрөгөөр тус тус тооцоолжээ.

Ч.Отгонцэцэг