Америкт сав шилжүүлэн суулгуулсан эмэгтэй нярайлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ДАЛЛАС. /Америкийн дуу хоолой/. АНУ-д сав шилжүүлэн суулгуулсан эмэгтэй нярайлсан тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.
АНУ-ын Техас муж улсын Даллас хотын “The Baylor Scott & White Medical Center“ эмнэлгийн эмч нар 2016 оны есдүгээр сард Шведийн эмч нарын тусламжтайгаар дөрвөн эмэгтэйд сав шилжүүлэн суулгах мэс засал хийж байжээ. Энэ дөрвөн эмэгтэйн нэг нь өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт нярайлсан байна. Хувийн нууц гэж үзэн эмэгтэйн талаарх мэдээллийг олон нийтэд дэлгэхгүй байгаа аж. Харин нярайн талаарх мэдээллийг удахгүй өгөх гэнэ.
АНУ-д сав шилжүүлэн суулгуулсан эмэгтэй хүүхэд төрүүлсэн анхны тохиодол нь энэ болж байна. Сав шилжүүлэн суулгуулсан эмэгтэй хүүхэд төрүүлсэн дэлхийн анхны тохиолдол 2014 оны есдүгээр сард Шведэд бүртгэгдэж байсан юм. Одоогоор, тус улсад сав шилжүүлэн суулгуулсан таван эмэгтэй эрүүл саруул хүүхэд гаргаад байгаа гэнэ.

Г.Доржханд