2017 онд хүүхэд үйлдсэн гэмт хэрэг буурсан ч хүүхэд хохирсон хэрэг өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-18 13:04:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дэргэд Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг байгуулсан тухай, мөн улсын хэмжээнд зохион байгуулсан "Хайрла, хамгаал" аяны үр дүнгийн талаар тус газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаан, ахлах мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Батмөнх нар  өнөөдөр мэдээлэл хийлээ.

НҮБ-ын Ерөнхий Асамблейгаас 1995 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрийг “Охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг өдөр” болгон зарласны дагуу  ЦЕГ-аас гэр бүлийн хүчирхийллийн талаар олон нийтэд ойлголт өгөх, хандлагад нөлөөлөх зорилгоор “Хайрла, хамгаал”  16 өдрийн  үндэсний аяныг зохион байгуулсан юм. Энэ аяны хүрээнд их дээд сургуулиудын дунд мэтгэлцээн, челлэнж зохион байгуулж олон нийтийн сүлжээгээр гэр бүлийн хүчирхийллийн талаар ойлголт өгөх уриалга бүхий бичлэгүүдийг түгээсэн байна. ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ж.Батмөнх "Энэ аянаар  гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон нийт дуу хоолойгоо нэгтгэн, хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэргийг жигшин дургүйцсэн иргэд олон нийтийн оролцоо идэвхжсэн  нь аян ихэд үр дүнтэй болсных" гэлээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаан "2015, 2016, 2017 онд 2928 хүүхэд гэмт хэрэгт холбогдож, шалгагджээ. Үүний 69 хувийг хулгай, танхай, дээрмийн хэрэг эзэлж байна. Мөн онуудад 3553 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ. Ихэвчлэн 14-17 насны хүүхдүүд хулгайд эд зүйлээ алдах, зам тээврийн ослын улмаас хохирсон байна. Зөвхөн 2017 онд хүүхэд үйлдсэн гэмт хэрэг буурсан ч хүүхэд хохирсон хэрэг өсчээ. Тиймээс хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. "хайрла, хамгаал" аянд улсын хэмжээнд 1147 аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгуууллага дэмжин 672770 иргэн оролцож, 60 гаруй уулзалт ярилцлага, 22 өдөрлөг, 25 уралдаа нтэмуээн, 142 зөвлөлгөөн семинар, нийтдээ 312 арга хэмжээ зохиогдож, 28 телевиз, 5 FM  радиогоор үзэгч сонсогчид олон нийтийн танил хүмүүс урилага гарган, олон нийтийн 98 сүлжээгээр 648300 хүн холбогдож, тэр хэмжээнний санал сэтгэгдлээ бусадтай хуваалцсан баййна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах  зөвлөл, Монголын оюутны холбоо, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимтай хамтран "Хүчирхийллийг таслан зогсооё" уриан дор 16 их ,дээд сургуулийн давалгаа өрнүлж, 48 их, дэдэ сургуулийн оюутнуудын дунд ” Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэжд хамгаалал" иргэний парламентын мэтгэлцээн хийлээ." гэсэн дүн танилцуулав. Иймээс уг аяныг ингээд ч зогсоолгүй "хайрла, хамгаал" гэж иргэн бүр, байгуулага бүр дуу хоолойгоо үргэлжлүүлэх чухал байгааг тэд анхааруулав. Цаашид ЦЕГ-ын дэргэд байгуулагдаад байгаа Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасагтай хамтран ажиллахыг ч иргэд, байгууллагуудад зөвлөлөө.


Ж.Батсайхан 

Холбоотой мэдээ