Хүүхдийн тусламжийн 108 утсанд 42 иргэн ханджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхдийн тусламжийн 108 утсанд он гарсаар 42 иргэн ханджээ. Хүүхдийн эрхийн зөрчлийн улмаас 30 иргэн хандсан бол, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага 12 иржээ.
Бага насны хүүхдээ байнга зоддог, бие махбодийг гэмтээсэн, хойд эцгийн дарамт шахалтанд байдаг, цэцэрлэгийн багш хүүхэд зодсон, бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хүүхдээ хэл амаар доромжилдог, сургуулийн сургалтын менежер хүүхэд зодсон зэргийн улмаас хүүхдийн тусламжийн утсанд ханджээ. Дуудлагын дагуу мэргэжилтнүүд зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан байна.
Тус аймагт хүчирхийлэлд өртсөн иргэдийг байрлуулах албан ёсны байр байхгүй тул гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй иргэд, хүүхдүүд дараа дахин өртөхгүй гэх баталгаа байхгүй гэнэ. Иймээс хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүд хүүхдүүдэд зориулсан, гэрээсээ хөөгдөөд, зугатаад гарахад айж зовохгүй хонох саатах байр шаардлагатай байгаа ажээ.

Б.Гантуяа