Соробан сампины аварга хүүхдүүдийг удирдлагууд хүлээн авч уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Олон улсын соробан сампингийн тэмцээнд Өвөрхангай аймгийн хүүхдүүд амжилттай оролцож байна. Соробан сампингийн үндэсний аварга шалгаруулах Долоо дахь тэмцээн өнгөрөгч 6 дугаар сард Индонезийн Бали хотод болж, 17 орны 8000 гаруй тамирчин оролцсоны дотор Монгол Улсаа төлөөлөн оролцож гуравдугаар байрын амжилт үзүүлээд ирсэн Өвөрхангай аймгийн авьяаслаг сурагчдыг аймгийн Засаг дарга Г.Ганболд хүлээн авч уулзлаа. Эдгээр сурагчид таван цомын эзэн болсон аймгийн Засаг даргын зүгээс баяр хүргэж, амжилт хүсэн гарын бэлэг гардуулсан ба 2018 оныг "Хүүхэд хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан соробан сампингийн төрлөөр аймагт уралдаан, тэмцээн зохион байгуулж, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Тэгвэл Малайзын нийслэл Куала Лумпурт болсон “Цээж тоолол, соробан сампингийн олон улсын тэмцээн”-д амжилттай оролцоод ирсэн Өвөрхангайн сурагчдыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын салбарын сайд, УИХ-ын гишүүн С.Чинзориг хүлээн авч баяр хүргэлээ. Жил бүр болдог уг тэмцээнд дэлхийн 66 орны 8500 гаруй хүүхэд өрсөлдсөн ба Монгол Улсаас 67 хүүхэд оролцсоны 10 нь Өвөрхангайн хүүхдүүд юм. Тэд 6 алт, 2 мөнгө, 2 хүрэл цомтой иржээ.
Соробан сампингийн сургалт нь хүүхдийн ой тогтоолтыг сайжруулдаг ач холбогдолтой бөгөөд "Тояа" академаас уг сургалтыг Арвайхээр, Хархорин, Хужирт сумдад зохион байгуулж, хүүхдүүдийг олноор хамруулж байгаа аж.

Б.Батчимэг