Мянган бүсгүйн шинэ жил анх удаа болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-12-25 14:58:03
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс анх удаа ээжүүд, бүсгүйчүүдийн  ажил үйлсийг сурталчлан олонд алдаршуулах зорилгоор "Мянган бүсгүйн мөнгөн өвөл" шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулав. Тус арга хэмжээнд хоймор нутгийн сум бүрийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, ямар нэгэн байгууллагын харъяалалгүй зэрэг мянган бүсгүй оролцож оны шилдгүүдээ тодрууллаа.
Энэ оны шилдэг энэрэнгүй үйлстэн, шилдэг малчин, оюунлаг эмэгтэй зэрэг номинацийн эзнийг тодруулж мянган бүсгүйн шилдэг азтан "Итгэлт хамба"-д аялах эрхийн бичгээр шагнагдлаа. "Энэхүү арга хэмжээ бол олон салбарт манлайлагч бүсгүйчүүдийг алдаршуулах, ямар нэгэн албан байгууллагын харъяалалгүй олон бүсгүйчүүд гэртээ байдаг. Тэр ээжүүдийг баярлуулах нь энэхүү арга хэмжээний зорилго байлаа. Цаашид шинэ жилийн арга хэмжээг жил бүр зохион байгуулах болно" гэдгийг Хөвсгөл аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Н.Сэржмятав хэлж байлаа.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ