2018 онд 60 гаруй төсөл, арга хэмжээнд 7,2 тэрбум төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-12-25 20:56:40
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын хуралдаанаар 2018 оны Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2018 онд бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөө баталсан.

Ирэх жилийн тухайд нийт 60 гаруй төсөл арга хэмжээнд 7,2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. 2018 онд хийгдэх томоохон төсөл арга хэмжээг дурдвал Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрладаг үндсэн тосгоны 3 барилгыг дахин төлөвлөж 5 давхар 55 айлын орон сууц барих ажилд 2,5 тэрбум төгрөг, “Миний-Монгол” цэцэрлэгт хүрээлэнд Хүүхэд залуучуудын соёл, амралтын цогцолборыг шинээр барих, “Залуучууд” театрын зүүн урд талбайн тохижилт, авто зогсоол, Үйлчилгээний төвөөс Дархан Номингийн уулзвар хүртэлх төв авто зам дагуух гэрэлт гудамж, Дархан сумын 6,7, 8 дугаар багийн нутаг дэвсгэр дэхь авто замыг хатуу хучилттай болгох ажлын 2-р шат зэрэг томоохон ажлууд төлөвлөгджээ.

Мөн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг /Нийгмийн даатгалын хуучин барилга/ худалдан авах, багийн төвийн барилга барих зэрэг 60 гаруй томоохон төсөл арга хэмжээнд нийтдээ 7,2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байна.  


 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ