"Next stop" наадмын цахим санал асуулга өнөөдрөөр тасалбар болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-12-26 09:24:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МЗХ-ноос уламжлал болон зохион байгуулдаг "Next stop" наадмын энэ жилийнхэд 1000 гаруй эрхэм нэр дэвшээд байна.

Нэр дэвшүүлэлт энэ сарын 15-ыг хүртэл үргэлжилсэн бөгөөд http://nextstop.myf.mn/ сайтаар явуулж буй олон нийтийн санал асуулга өнөөдөр өндөрлөх юм. Шалгаруулалтыг ийнхүү хэд хэдэн үе шаттай явуулж, шилжилтийн 25 жилийн “Нийгэм, улс төр”, “Эдийн засаг, бизнес”-ийн  топ залуу, 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу” гэсэн дөрвөн эрхмийг энэ сарын 30-нд болох "Next stop" наадмын үеэр тодруулах аж.

Өнгөрсөн хугацаанд тус наадмын шилдгээр 30 залуу удирдагч шалгарсан бөгөөд Ерөнхийлөгч 3, Ерөнхий сайд 5, Засгийн газрын гишүүн, сайд 14, УИХ-ын гишүүн 18, Монгол Банкны Ерөнхийлөгч хоёр төрөн гарчээ.
Б.Туул

Холбоотой мэдээ