Орхоны сурагчдад долоон автобус үйлчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 20:03:08

Сурагчдын автобусаар үйлчлүүлэх шаардлагатай 5000 орчим хүүхэд байдаг ч өнөөдрийн байдлаар тал нь зорчиж байна. Энэ нь автобусны хүрэлцээтэй холбоотой юм.

Орхон аймаг гурван жилийн өмнөөс бага болон дунд ангийхнийг тээвэрлэх автобустай болсон. Жил бүр автобусныхоо тоог нэмсээр өдгөө долоо болжээ. Гэвч энэ нь хангалтгүй байна.

Энэ хичээлийн жилд л гэхэд хоёр автобус нэмж алслагдсан багийн сурагчдад үйлчлэх болсон. Иймд Баян-Өндөр сум автобусны маршрутыг баталснаа мэдэгдэж байна. Харин техникийн бүрэн бүтэн байдлыг Хот тохижуулах газар хариуцах ажээ.

Өнөөдрийн байдлаар сурагчдын автобусаар нэгээс наймдугаар ангийнхан зорчиж байна. Нэг автобус нэг чиглэлдээ дунджаар 500 гаруй хүүхэд тээвэрлэдэг юм. Цаашид ахлах ангийнханд үйлчлэх автобус нэмнэ гэнэ.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ