Өрхийн эмч нар уртасгасан цагаар ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-12-27 13:36:33
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЭМГ-ын дарга Г.Энхцэцэг шийдвэр гаргаж шинэ жилээр өрхийн эмнэлгүүдийн ажиллах хуваарийг баталлаа.
Удахгүй болох шинэ жилийн баярын амралтын өдрүүдээр Сайншанд, Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эмнэлгүүд 11.00-18.00 цагийн хооронд ажиллана.
Харин нэмэлтээр аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр өрхийн эмч нар 12 дугаар сарын 30, 31 болон 2018 оны нэгдүгээр сарын 01-нийг дуустал өглөөний 10.00 цагаас үдшийн 22.00 цаг хүртэл ажиллахаар болов.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ