Он гармагц ихэр охид мэндэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-01-02 17:04:37
Дорнод /МОНЦАМЭ/. Шинэ оны эхний өдөр Дорнод аймагт хоёр хүү, хоёр охин мэндэлжээ. Нэгдүгээр сарын 1-ний 00 цаг 55 минутад 4 кг хүү хүү төрсөн бол шөнө дунд 03 цагт ихэр охид мэндэлжээ.
Сонирхуулахад тус аймгийн БОЭТ-ийн Төрөх тасагт мэндэлсэн 1874 бяцхан иргэний 50.5 хувь нь хүү, үлдсэн нь охид байсан гэнэ. 
Оны сүүлийн 14 хоногт Төрөх тасаг тун ачаалалтай ажилласан байна. Учир нь 12-р сарын 28-ны өдөр ес, 29-нд 11 шинэ иргэн дуугаа хадаан мэндэлжээ. Энэ өдрүүдэд төрөхийн хэд хэдэн хүндрэл гарсан ч эмч нар шуурхай ажиллаж, эх хүүхдийн эндэгдлээс сэргийлсэн гэж мэдээллээ.
Дорнод аймгийн БОЭТ-ийн Төрөх тасаг сүүлийн таван жилийн хугацаанд эхийн эндэгдэлгүй ажиллаж байгаа төдийгүй 0-5 насны хүүхдийн эндэгдлийг бууруулж чаджээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ