Он гарсаар галын зөрчил гурав гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-03 20:19:32
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд объектын гал түймрийн гаралт нэмэгдсээр байна. 2018 он гарсаар хоёр удаагийн галын дуудлага, гурван удаагийн зөрчил гарсан байна. Иймээс аймгийн Онцгой байдлын газраас ард иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөгөөг хүргэсээр байна.
Тус аймгийн хэмжээнд 2017 онд 98 удаагийн гал түймрийн дуудлага ирснээс 39 нь Мөрөн суманд гарчээ. Онцгойгийн албан хаагчид өнгөрсөн онд таван хүний амь, 500 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Гал түймрийн улмаас гурван хүүхэд, гурван том хүн, нийт зургаан хүний амь нас эрсдэж тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ