"Цагаан-Уул" хонийг үүлдрээр баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-03 21:40:35
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд өсгөн үржүүлдэг Цагаан-Уул хонь нь ХХААХҮ-ийн сайдын 2017 оны 12-р сарын 22-ны өдрийн тушаалаар Мах-Өөх-бүдүүвтэр ноост “Цагаан-Уул” үүлдрийн хониор батлагджээ. 
Энэхүү хонь үүлдэр болон батлагдсанаар малчид ноосны урамшуулал нэг дахин илүү авах, гадаад зах зээлд үүлдрийн хонины махыг борлуулах боломж бүрдэж байгаа юм. Тус хонийг үүлдэр болгох зорилгоор ажлын хэсэг орон нутагт ажиллаж судалгааг хийжээ. Энэ үеэр  хаврын амьдын жин нас гүйцсэн хуц 69,3, төлгөн хуц 43.4, эм хонь 42.0, охин төлөг 42.1 кг байсан бол , намрын амьдын жин энэ дарааллаар нас гүйцсэн хуц 84.6, төлгөн хуц 57.5, эм хонь 58.0,  охин төлөг 56.2 кг жинтэй байжээ. Ноосны гарц бүдүүн хуцных 1813 гр, төлгөн хуцных 1422 гр, эм хониных 1550 гр, охин төлөгнийх 1363 гр байв. Нядалгын жин эр хониных 42.6 кг, эм хониных 32.6 кг, эр төлөгнийх 27.3 кг, эр хурганых 22.7 кг тус тус судалгаагаар батлагдсан нь хурганы мах гадаад зах зээлд гаргах боломжийг бүрдүүлэв.
Б.Гантуяа
 
 
Холбоотой мэдээ