Хөвсгөл нуур битүүрсэн ч зорчих боломжгүй байгааг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Энэ жилийн хувьд нийт нутгаар дулаан байсан тул гол мөрний ус хөлдсөн ч нимгэн байгаа гэнэ. Хөвсгөл нуурын ус өнгөрсөн оны 12 сарын 25-нд нийтдээ хөлдөж битүүрсэн боловч нимгэн байгаа тул зорчих боломжгүй гэдгийг Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.
Энэ оны нэг сарын нэгний өдрийн хэмжилтээр Хөвсгөл нуурын Ханх сумын орчим 25 см, Хатгал тосгоны орчимд 42 см хөлдсөн байсан гэнэ. Гэвч Хатгал, Ханх сумын иргэд нуурын мөс нимгэн байгааг анхааруулсаар байтал газар товчлон нуураар зорчсоор байгаа тул дээрх сумдын Засаг дарга нарт иргэдийн аюулгүй байдлыг ханган зорчуулахгүй байх арга хэмжээ авах үүргийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд өглөө.

Б.Гантуяа