Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг зүүн талын сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-05 14:12:57
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболдоор ахлуулсан Онцгой комиссын гишүүд Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг суманд ажиллаж өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаж байна.
Өнөөдрийн байдлаар дээрх суманд өвөлжилт хэвийн малын хорогдол гараагүй байна. Харин Бүрэнтогтох суманд ханиад томуу эрс нэмэгдсэн, Цагаан-Уул суманд ханиад томууны дэгдэлтгүй байгаа ажээ. Цэцэрлэг сумын хэмжээнд ханиад томуу эрс нэмэгдсэн учраас цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёр хоногийн өмнө зогсоосон байна. Онцгой комиссын гишүүд өвөлжилтийн байдал болон тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцаж, иргэд малчидтай уулзаж, тэдний сонирхсон асуултанд хариулт өгч байна.
Ажлын хэсэг үдээс хойш Могойн голын уурхайн үйл ажиллагаатай танилцах ажээ.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ