Энэтхэгт сурах сонирхолтой хүмүүсийн бүртгэл явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-01-08 18:01:15
Увс /МОНЦАМЭ/. БНЭУ-ын Засгийн газраас 2018-2019 онд бакалавр, магистр, докторын зэрэг олгох Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлан явуулж байгаа аж. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт анагаах ухаан ба загвар, дизайнаас бусад ерөнхий хэлний мэдлэг, байгалийн ухаан, хүмүүнлэгийн ухаан, инженер, архитектур, дүрслэх урлаг, дуу бүжиг зэрэг мэргэжлээр хамрагдаж болох юм байна.
Онлайн бүртгэлийн сүүлийн хугацаа энэ сарын 20 хүртэл үргэлжлэх аж. Энэтхэгт суралцах сонирхолтой хүмүүс БНЭУ-ын ЭСЯ-ны вэб сайтаас мэдээлэл авч болох юм. Өнгөрсөн сарын эхээр БНЭУ-ын ЭСЯ-аас албаны хүмүүс ирж Увс аймгаас тус улсад явж суралцах сонирхолтой залуусаас шалгалт авсан юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ