Банкууд 12.8 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-11-19 13:56:29

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1990.30-1993.30 төгрөгийн ханшаар 12.8 сая ам.доллар худалдан авах,  311.02-312.05 төгрөгийн ханшаар 23.0 сая юань худалдан авах, 313.01-313.05 төгрөгийн ханшаар 20.0 сая юань худалдах санал ирүүлжээ.

Харин Монголбанк 1992.82 төгрөгийн хаалтын ханшаар 4.4 сая ам.доллар нийлүүлэв. Мөн  өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 9.19 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 10.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлснийг Монголбанк  100 хувь биелүүлжээ.

 

Холбоотой мэдээ