Хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-09 19:09:54
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэний улмаас Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдэж 90 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Тус тасаг 50 ортой боловч ачаалал хэт нэмэгдсэн учраас зарим хүүхдүүдийг нэг орон дээр давхарлаж, Нэгдсэн эмнэлгийн бусад тасгуудаас 17 орыг нэмэлтээр авч тавиад байна. Хүүхдийн тасагт ирж үзүүлж буй хүүхдүүдийн хаягийг өрхийн эмнэлэгт явуулж гэрээр нь эргэх арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн эмнэлгээр үйлчлүүлж буй бүх иргэдэд амны хаалт тогтмол зүүх, бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байхыг анхааруулсан сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэсээр байна.  
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ