Хотын даргын БНАСАУ дахь айлчлал маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-19 14:15:29

Нийслэлийн Засаг дарга  Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Пёнъян хотын даргын урилгаар тус хотод  11 дүгээр сарын 19- 24-ний өдөр албан ёсны айлчлал хийнэ.

Нийслэлийн Засаг даргын айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Захирагчийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх С.Ганбаатар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Төсөл хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Отгонбаатар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Б.Дуламсүрэн, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, Зүүн хойд азийн нийгэмлэгийн тэргүүн Б.Батбаяр, Гадаад хэргийн яамны Ази, Ойрхи Дорнод, Африкийн хэлтсийн 2 дугаар нарийн бичгийн дарга Б.Жамсран нар ажиллана. Айлчлалын хүрээнд албан ёсны уулзалт хийж, цэвэрлэх байгууламж, экологийн асуудлаар харилцан санал солилцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ