УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-10 09:37:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох аж. Мөн Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох тухай, ажлын хэсгийг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд эхэлж, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Б.Туул


Холбоотой мэдээ