Эрдэнэбулган сум ундны ус түгээх ухаалаг худагтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-01-10 11:30:19
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нэгдүгээр багт байрлах нийтийн халуун усны хажууд 24.00 цагийн ажиллагаатай ус түгээх ухаалаг байрыг шинээр ашиглалтад орууллаа.
Энэ худаг ашиглалтад орсноор иргэд ажлын болон ажлын бус цагуудаар картаа уншуулаад ундныхаа усыг авах бүрэн боломжтой болж байгаа юм. Иргэд 3500 төгрөгөөр 1000 төгрөгийн 500 литр ус авах картыг худалдаж авах юм. Харин карт сунгах бол цахим хэлбэрээр ч сунгаж болох боломжтойг “Ундарга” ХХК-иас хэлж байна.

“Ундарга” ХХК-иас энэ онд Эрдэнэбулган сумын төвд дөрвөн байршил бүхий газарт ундны ус түгээх ухаалаг байруудыг байгуулах юм байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ