Эмнэлэг, цэцэрлэг, соёлын төв тус бүр хоёрыг шинээр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-01-15 13:40:19
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2018 онд тус аймагт улсын төсвийн 19 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр цэцэрлэг, хоёр эмнэлэг, хоёр соёлын төв, нэг сургууль, нэг сурагчдын дотуур байр шинээр баригдана. Харин хоёр эмнэлэг, нэг соёлын төвийн барилга их засварт орохоор болжээ.

Тодруулбал, Баруун-Урт суманд зургаан тэрбум төгрөгөөр 960 хүүхдийн суудалтай сургууль, Түвшинширээ, Эрдэнэцагаан сумдад 2,1 тэрбум төгрөгийн өртөг бүхий 200 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, Халзан, Мөнххаан сумдад 1,5 тэрбум төгрөгөөр 240 хүний суудалтай соёлын төв, Наран, Дарьганга сумдад 900 гаруй сая төгрөгөөр 10 ортой эмнэлэг, Уулбаян суманд 900 сая төгрөгөөр 75 хүүхдийн ортой сурагчдын дотуур байр баригдана.

Түмэнцогт, Түвшинширээ сумдын эмнэлэг, Асгат сумын соёлын төв тус бүр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засварт орох юм байна.
Т.Одончимэг 
Холбоотой мэдээ