Прокурор болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт сэлгээ хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-15 17:29:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улсын ерөнхий прокурорын тушаалаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай тэтгэвэртээ гарч, түүний оронд Баянзүрх дүүргийн прокуророор ажиллаж байсан О.Алтангэрэлийг тоимлсон байна. Баянзүрх дүүргийн прокурорын ажлыг Нийслэлийн прокурорын газрын орлогч, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга зэрэг  албан тушаал хашиж байсан Ц.Батболдыг томилжээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ч бас халаа сэлгээ хийж ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа М.Алтан-Очирыг чөлөөлөн оронд нь хурандаа Г.Элбэгсайхныг томилсон байна.
 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ