Хятадын иргэн алан хядагчдын гарт амиа алдсаныг нотоллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2015-11-20 13:39:13

 Энэ сарын 19- ны өдөр  Хятадын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй Хятадын иргэн  Ван Жинь Хуй Исламын алан хядагч бүлэглэлийнхний гарт амиа алдсан болохыг албан ёсоор нотолсон мэдэгдэл хийлээ.

Тэрээр Исламын улс террорист бүлэглэлийнхэнд барьцаалагдан амь насаа алдсан БНХАУ-ын иргэн Ван Жинь Хуй  Бээжин хотоос гаралтай хүн юм. Бид түүний ар гэрт гүн эмгэнэл илэрхийлсэн.Түүнийг барьцаалсаны дараа Хятадын Засгийн газар болон ард түмэн түүний амь насанд санаа зовж байсан. Хятадын  Засгийн Газар түүнийг суллуулахаар  холбогдох байгууллагад хандан  яаралтай  аврах ажиллагаа эхлүүлсэн боловч  алан хядагчид хүний ёсноос  гадуур хэрцгийгээр  түүний амь насыг хөнөөсөн. Бид энэхүү зэрлэг  балмад үйлдлийг ихэд буруушаан хүчтэй эсэргүүцэж, гэмт хэрэгтнүүдтэй  хуулийн дагуу тэмцэнэ гэлээ.  Алан хядлага бол хүн төрөлхтний дайсан,  Хятад улс үүнийг тууштай эсэргүүцэж, хүн төрөлхтний соёл иргэншлийн эсрэг хүчирхийлж буй алан хядлагын аливаа хэлбэрт цохилт өгнө.  Хятад улс  олон улсын хамтын нийгэмлэгтэй терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа хөгжүүлэн дэлхийн Энхтайваны амгалан амьдралыг хамгаалахын төлөө байх болно" гэжээ.

“Исламын улс”  хэт даврагсдын бүлэглэл  өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Америк, Англи,  Японы сэтгүүлч, хүмүүнлэгийн ажилтнуудыг барьцаалан хөнөөсөн ба  Хятадын иргэн анх удаа  тэдний гарт амь насаа алдсан тохиолдол  болов.  Амиа алдсан Фань Жинь Хуй 50 настай байсан Их сургууль төгссөний дараа  дунд сургуульд  6 жил багшилж дараа нь сурталчилгааны  болон борлуулалтын компанид ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд чөлөөт зөвлөх ажил эрхэлж байсан талаар зарим эх сурвалжид дурджээ.

           Бээжин хот.Д.Энхчимэг

 

 

 

 

 

Холбоотой мэдээ