Засгийн газраас 570 тонн өвс, 550 тонн тэжээлийг отрын малчдад нийлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-21 23:03:13
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн удирдлагууд сумдын Засаг дарга нартай уулзалт зохион байгуулж, өвөлжилтийн нөхцөл байдлын тухайд санал солилцон зарим шийдвэрийг гаргалаа. Тухайлбал аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг энэ долоо хоногоос эхлэн өвөлжилт хүнд байгаа сумдуудад ажиллаж, малчдад гурил, будаа, нүүрсний тусламж үзүүлэхээр болжээ.
Манай аймгийн 493 өрхийн 336328 мал гадны аймагт оторлож байгаа бөгөөд малчдад үзүүлэх түлээ нүүрсний тусламжийг Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд гурван цэг байгуулан тараах юм. Тусламжийн гурилыг УИХ-ын гишүүд хариуцан зохион байгуулах аж. Мөн Өвөрхангай аймагт 570 тонн өвсийг 100 хувь үнэ төлбөргүй, 550 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэжээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ