Нутгийн 95 хувь нь цасан бүрхүүлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-21 23:08:29
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Тус аймгийн нутаг дэвсгэрт 2017 оны 10 сараас хойш өнөөдрийг хүртэл 20 гаруй удаа нийт нутгийг хамарсан цас оржээ. Түүнчлэн 11 дүгээр сарын 4-нд нутгийн хойд болон зүүн зүгийн нутгаар бороо орж, үргэлжлүүлэн цас орсон нь мөстлөг үүсгэж мал бэлчээрлэх боломжгүй болгосон байна.
2018 оны эхний өдрөөс 14 хүртэл тэнгэр муухайрч, хүйтэрсний улмаас нийт нутгийн 95 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, малчдад бэрхшээл учраад байгаа юм.
Цаг агаар цаашид ч эрс хүйтэрч, цас орох ба энэ сарын 21-22-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, салхи секундэд 14-16 метр хүрч ширүүсэх урьдчилсан мэдээтэй байна. Мөн бүх нутгаар хүйтний эрч чангарч, уулархаг нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна хэмээн УЦУОША-аас мэдээллээ
 Б.Батчимэг
Холбоотой мэдээ