Эрсдэлтэй бүс нутгийн мал, зээрээс дээж авч шинжилгээнд явуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-23 19:59:10
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт зээрээс шүлхий өвчин илэрсэн талаар мэдээлж байсан билээ. 
Үүнтэй холбоотой аймгийн Онцгой комиссоос ажлын хэсэг байгуулан зүүн бүсийн сумдаар ажиллаад ирсэн байна. Тэд 317 толгой мал, 10 гаруй зээрээс эдийн болон цусны дээж авч шинжилгээнд явуулсан байна. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байгаа аж. 
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын орлогч, дэд хурандаа М.Адъяабаатар хэлэхдээ "Ер нь говийн бүсийн аймгуудаар эрсдэл өндөр байгаа учраас манай аймаг байнгын сонор сэрэмжтэй ажиллаж байгаа. Өмнө нь бид 10 зээрээс эдийн болон цусны дээж авч шинжилгээнд явуулахад 3 зээрээс шүлхий өвчин илэрсэн. Тиймээс бид яаралтай Онцгой комисс хуралдуулж Манлай, Мандал-Овоо, Цогтцэций, Цогт-Овоо сумдад үзлэг тандалт хийх, эрсдэлтэй бүс нутгийн мал, амьтанаас дээж авах ажлыг зохион байгууллаа" гэлээ.  
Эхний шатны арга хэмжээгээ ийнхүү аваад байгаа бөгөөд шинжилгээний хариу гарсны дараа, дараагийн шатны ажлуудыг хийх юм байна.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ