Сумдад хяналт шинжилгээ хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн ИТХ болон ЗДТГ-ын хамтарсан хяналт шинжилгээ, мониторингийн зургаан ажлын хэсэг Увс аймгийн 18 суманд энэ сарын 9-14-ний өдрүүдэд ажилласан байна.
Энэ үеэрээ сумдын төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг дүгнэж, аймаг, сумын ИТХ-ын бодлого шийдвэр, төрийн үйлчилгээний чанар хүртээмж, архив албан хэрэг хөтлөлт, төрийн албаны стандарт, ОНХС-гийн хэрэгжилт, хууль эрх зүй, төсөв санхүүгийн бодлогын хэрэгжилтийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, зөвлөмж, зөвлөгөө өгсөн байна.
Энэхүү ажил нь жил бүр уламжлал болгон явагддаг бөгөөд оны төгсгөлд сумдын ажлыг дүгнэхэд голлох нөлөө үзүүлдэг байна. Мониторингийн багийнхан хөдөө явахаасаа өмнө аймгийн төвийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдээр явж мөн хяналт шинжилгээ, мониторинг хийсэн аж.
Увс аймаг Б.Батхүү